horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Нийтийн тээврийн 20 чиглэлийн автобусны цагийн хуваарийг өөрчиллөө

post-img

Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах, албан хаагчдын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, гэр бүлтэйгээ өнгөрүүлэх чөлөөт цагийг нэмэх зорилгоор нийслэлийн засаг даргын А/630 захирамжийн дагуу нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт зохицуулалт оруулж, ажлын цагийг 07:00 цагт эхлүүлж, 16:00 цагт тарж байна.

Үүнтэй холбогдуулан, Нийтийн тээврийн бодлогын газар нийтийн тээврийн үйлчилгээний 20 чиглэлийн автобусны өглөө шугамд гарах цагийг урагшлууллаа. Тодруулбал: “Зунжин” худалдааны төв, Архивын ерөнхий газар, Нисэх, Найрамдал, Шаргаморьт, Налайх, Зүүнсалаа, Тоосгоны үйлдвэр зэрэг хотын төвөөс зайдуу 20 чиглэлийн цагийн хуваарийг урагшлуулав. 

0/1000