horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Дэлхийн аялал жуулчлалын Солонгосын үзэсгэлэнд Монгол оролцож байна

post-img

БНСУ-д болж буй Дэлхийн аялал жуулчлалын Солонгосын үзэсгэлэн (Korea World Travel Fair)-д Монгол Улсын аялал жуулчлалын компаниуд “Go Mongolia” үндэсний брэнд нэрийн дор оролцож байна. Солонгосоос манай улсад ирэх жуулчдын тоог нэмэх зорилгоор ССАЖЗЯ, НАЖГ, “Улаанбаатар” театр, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны 9 компанийн 28 төлөөлөл уг үзэсгэлэнд оролцож буй аж. Үзэсгэлэнд оролцогчид жуулчдад зориулан мэдээлэл түгээж, аялал жуулчлалын бүтээгдэхүүн сурталчлан, бизнес уулзалтууд хийж, ардын урлаг, соёлын тоглолтоо сонирхуулах зэрэг өргөн үйл ажиллагаа зохион байгуулж байна.

Өнгөрсөн онд нийт 727 мянган жуулчин Монголд ирсний 194 мянга буюу 26.7 хувийг БНСУ-ын жуулчид эзэлжээ. Тэдний 80 гаруй хувь нь амрах, аялах зорилгоор ирсэн байна.

Дэлхийн аялал жуулчлалын Солонгосын үзэсгэлэн 40 жилийн түүхтэй. Жил бүр 40 гаруй улс уг үзэсгэлэнд оролцож, аялал жуулчлалын нөөц боломж, өв соёлоо сурталчлан таниулдаг. Тус үзэсгэлэн гадаад, дотоодын болон орон нутгийн аялал жуулчлалыг уялдуулан олон улсын бизнесүүдийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ашигтай зах зээлийн орчныг бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулсаар иржээ.

0/1000