АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп лхагва гарагт 12 улсын иргэдийг цагаач болон цагаач бус байдлаар АНУ-ын хилээр нэвтрэхийг хориглох тунхаглалд гарын үсэг зурсан талаар Цагаан ордноос мэдэгдлээ.Тус мэдэгдэлд АНУ-ын үндэсний аюулгүй байдлын үүднээс Афганистан, Иран, Йемен, Конго, Ливи, Мьянмар, Сомали, Судан, Хайти, Чад, Экваторын Гвиней, Эритрей гэсэн 12 улсын иргэдийг АНУ-ын хилээр нэвтэрч, аялж зорчихыг нь бүрэн хориглож байгааг мэдээлжээ.Үүнээс гадна, Д.Трамп өөр бусад 7 улсын иргэдийн хувьд хэсэгчлэн хязгаарлалт тогтоох арга хэмжээ авч байгаа нь мөн дээрх тунхаглалд багтсан бөгөөд эдгээр улсууд нь Бурунди, Куба, Лаос, Сьерра Леон, Того, Туркменистан, Венесуэл улсууд юм байна.Цагаан ордноос мэдэгдэлдээ дээрх тунхаглал нь АНУ-ын үндэсний аюулгүй байдлыг хамгаалах болон “Америкчуудыг гадаад улс орны аюултай этгээдүүдээс хамгаалах зорилготой” гэдгийг тодотгосон байна.Мэдэгдэлд дурьдсанаар, энэхүү хориг нь АНУ-ын байнгын оршин суугчид, одоо байгаа визтэй хүмүүс, тодорхой визийн ангилалд хамаарах хүмүүс болон АНУ-ын үндэсний ашиг сонирхолд нийцсэн нэвтрэх эрхтэй хүмүүст хамаарахгүй онцгой заалттай гэжээ.Трампын дээрх хориг 6-р сарын 9 буюу ирэх даваа гарагаас эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхлэх юм байна.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Д.Трамп 12 улсын иргэдийг АНУ-ын хилээр нэвтрэхийг хориглов
- 2025/06/05
- •
- 12 өдрийн өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай