Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8-р хороонд, 92-р сургуулийн зүүн талд Хүүхэд, ахмадын шинэ эмнэлэг ашиглалтад орлоо. Нийт 8 давхар тус эмнэлгийн 1-5 дугаар давхарт амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлэх бол 6-8 дугаар давхарт хэвтэн эмчлүүлэгчдийн тасаг байрлаж байна.
Тус эмнэлэг Баянзүрх дүүргийн 12 хорооны иргэд, тэр дундаа өндөр настан болон хүүхдүүдэд 22 төрлийн тусламж үйлчилгээ үзүүлж эхлээд байна. Цаашид хэвтэн эмчлүүлэгчдийн тусламж үйлчилгээний тасаг нээхээр төлөвлөжээ. 200 ортой эл эмнэлэг жилд 8000 хүн хэвтүүлэн эмчлэх боломжтой.
