horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Ж.Энхжаргаланг өчигдөр суллажээ

post-img

НИТХ-ын төлөөлөгч, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн Гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан, АН-ын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ нар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд маргалдаж, бие рүүгээ салаавч гарган, олон нийтийн газар танхайрсан байдаг. Уг үйлдэлд нь өчигдөр шүүхээс 9 хоног баривчилж, 10 хоног албадан сургалтад хамруулах шийдвэр гарч, тэднийг ШШГЕГ-ын харьяа 409 дүгээр баривчлах ангид хорьсон тухай мэдээлэл байгаа юм.

Ж.Энхжаргалангийн өмгөөлөгч давж заалдах гомдлоо шүүхэд хүргүүлж баривчлах шийтгэлийг түдгэлзүүлэх шүүгчийн захирамжийн гарсан байна. Улмаар шүүгчийн захирамжийн дагуу Ж.Энхжаргаланг өчигдөр оройн 19.00 цагийн үед сулласан байна.

0/1000