horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Улаанбурханы батлагдсан тохиолдол 5565 тохиолдол болжээ

post-img

Улаанбурхан өвчний нөхцөл байдлын мэдээллийг яг одоо ХӨСҮТ, НЭМГ-аас мэдээлж байна. Өдөр тутамдаа уг өвчний шинэ тохиолдол бүртгэгдэх нь цөөрөх хандлагатай болжээ. Одоогийн байдлаар Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 5565 болсноос 4100 нь эдгэрчээ. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 611 хүн эмчлүүлж байна. Нийт тохиолдлын 30 хувь нь БЗД-т гарсан бөгөөд ХУД, БГД, СХД-үүдэд тохиолдол бусад дүүргүүдээс өндөр илэрч байгааг мэдэгдлээ. Улаанбурхан өвчнөөр халдварласан нийт хүүхдүүдийн 57 хувь нь эрэгтэй. Вакцинд бүрэн хамрагдсан хүүхдүүд 15 орчим хувийг эзэлж байгаа мэдээлэл байна. Нийслэлийн хэмжээнд 130 сургуульд улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгджээ. Харин цэцэрлэгийн хувьд 16 цэцэрлэгт уг өвчний тохиолдол бүртгэгдсэн бөгөөд цэцэрлэгүүдэд бүртгэгдсэн өвчний тархалт газар аваагүй гэсэн мэдээлэл өглөө.

0/1000