Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Д.Тогтохсүрэн: Би шинэ ЗГ-т орохгүй. Улс төр бол сонгогдсон хүний ажил
- 2025/06/06

- 11 өдрийн өмнө

- 2 мин уншина

Яг одоо МАН-ын Удирдах зөвлөл намын байрандаа хуралдах гэж байна. Энэ хуралдаанд оролцож байгаа намын лидерүүд оролцохоор ирсний 1 нь УИХ-ын гишүүн асан Д.Тогтохсүрэн байлаа. Түүнээс байр суурийг нь тодрууллаа.

-Дараагийн Ерөнхий сайд яригдаж байна. Та ямар улс төрчийн хувиар ямар хүн Ерөнхий сайд болоосой гэж хүсэж байна вэ?

-Ерөнхий сайдын албыг хүссэн хүн бүр хийж чадахааргүй өндөр шалгууртай албан тушаал. Миний бодлоор Ерөнхий сайд болъё гэсэн хүн болчихдог ажил, албан тушаал биш ээ гэж тодорхойлмоор байна. 1-рт санхүү эдийн засгийн их өндөр мэдлэгтэй, улс төрийн хувьд бэлтгэгдсэн хүн байх ёстой.

-Танай намд тийм бэлтгэгдсэн хүн бий юу?

-Дурын хүн болчихдог албан тушаал биш.

-Одоо нэрс нь яригдаад байгаа хүмүүсээс хэн нь илүү Ерөнхий сайдын албанд тохирно гэж та бодож байна вэ?

-Би хүний нэр хэлмээргүй байна.

-Яагаад Ерөнхий сайдын нэрийг зарлахгүй удаад байна вэ? Тохирч чадахгүй байна уу?

-Уг нь дүрмээрээ бол намын дарга Ерөнхий сайд байна гэсэн дүрэм бий. Энэ удаа бол намын дарга биш хүнийг сонгох шаардлага үүсээд байна. Тийм учраас олон талаас нь бодож байгаа болов уу? Тэрнээс биш толилцоод асуудлаа шийдэж чадахгүй байгаа зүйл бол байхгүй л гэж харж байна.

-Хамтарсан засгийн газрын бүтцийг ямар байгаасай гэж бодож байна вэ? Хамтарсан засгийн газар хэт данхар, хэт үрэлгэн байсан гэдэг шүүмжлэл бий шүү дээ.

-1 зүйлийг сайн ойлгох ёстой. 2019, 2023 оны Үндсэн хуулийн өөрчлөлтийн цаад үндсэн концефц нь Монголын улс төрийн намууд хоорондоо эвтэй байж хамтарч эх орноо хөгжүүлэх ёстой гэсэн ийм л үндсэн зарчим байхгүй юу. Манай Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал Германы, Японы, Английн Үндсэн хуулиудын зарчмаас эхтэй. Тийм учраас уг нь дээрх бүтцээрээ л явах байсан юм. Дангаараа явбал мэдээж хамтарсан засгийн газраас өөр бүтэцтэй болох байх. Бүтэц багасах ёстой.

-Та дараагийн засгийн газарт орж ажиллах уу?

-Надад тийм санаа байхгүй. Улс төр гэдэг сонгогдсон хүний ажил шүү дээ.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа

- Шинэ
- Хандалттай