Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт орших ойд тархсан хөнөөлт шавжийг улсын төсвийн хөрөнгөөр устгаж байна. “Хатан форест” ХХК тус аймгийн Алтанбулаг, Түшиг, Цагааннуур суманд энэ ажлыг гүйцэтгэж байгаа бол “Ойн таксаци” ХХК Зүүнбүрэн, Сант, Шаамар суманд ойн хөнөөлт шавжтай тэмцэж байна. Тухайн сумын иргэдэд ойрын хугацаанд ойд зугаалах, зорчих, ургамал түүх, мал, зөгий бэлчээхгүй байхыг тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар анхаарууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан ”Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Сэлэнгэ аймаг 20 сая мод тарих амлалт авч, 22.4 сая мод тарин, амлалтаа биелүүлсэн анхны аймаг болсон юм.
• 2021 онд 1464 га-д ойжуулалт хийж, 600 мянган ширхэг мод тарьсан
• 2022 онд 1473 га- д ойжуулалт хийж, 1 сая ширхэг мод тарьсан.
• 2023 онд 1376.5- д ойжуулалт хийж, 9.4 сая ширхэг мод тарьсан
• 2024 онд 4381.6 га -д ойжуулалт хийж, 11.4 сая ширхэг мод тарьсан.
2021-2024 онд 8695.1 га талбайг ойжуулжээ. Үүнийгээ хөнөөлт шавжаас хамгаалах, одоо байгаа ойгоо хамгаалах шаардлагатай байгаа юм.