Жил бүрийн зуны тэргүүн сарын 15-нд Бурхан багшийн их дүйчэн өдөр тохиодог. Энэ жилийн Бурхан багшийн их дүйчэн өдөр 6 дугаар сарын 11-ний лхагва гарагт болно. Энэ өдөр монголчууд бүх нийтээрээ амарч, буянд шамдаж, бусдыг энэрэх, хайрлахыг бусдадаа уриалах зэргээр тэмдэглэн өнгөрүүлэх юм.
Гавж Д.Нямсамбуу: “Гандантэгчэнлин” хийд Бурхан багшийн их дүйчэн өдрөөр зохион байгуулдаг хүндэтгэлийн жагсаалаа замын хөдөлгөөнд хүндрэл учруулахгүйн тулд энэ жил оройн 21:00 цагаас төв талбайгаас эхэлнэ. Уг жагсаалд оролцогчид “Гандантэгчэнлин” хийд дээр ирж, маани хөгжөөснөөр өндөрлөнө. Азийн бусад улс шөнө, оройн цагаар гэрэлт жагсаал хийдэг. Энэ жагсаалд хүмүүс гэрэлт зул, лянхуа цэцэг барин оролцох боломжтой. Бурхан багшийн их дүйчэн өдрөөр мацаг барьж, махан хоолноос татгалзахыг уриалж байна” гэлээ.
