horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Зам засахад 300 сая төгрөг шаардлагатай болжээ

post-img

Сүхбаатар аймгийн төв дэх хатуу хучилттай авто замын эвдрэл эрс нэмэгдэж, замын хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөх эрсдэл үүсжээ. Үүнийг засахад 300 сая төгрөг шаардлагатай болсон байна. Урьдчилан тооцоогүй, төсөвт тусгаагүй энэ зардлыг гаргахын тулд тус аймгийн ИТХ хэлэлцэн шийдвэрлэв. 2025 оны ОНХС-гаас хэрэгжүүлэх 4 төсөл, арга хэмжээнээс 124 сая 985 мянган төгрөг хэмнэжээ. Газар чөлөөлөхөд зарцуулахаар төлөвлөсөн зардлыг 175 сая төгрөгөөр бууруулахаар болсон байна. Энэ мөнгөөр замаа засахаар тус аймгийн ИТХ 100% дэмжив.

0/1000