Увс аймгийн 100 жилийн ой өнөө жил тохиож байна. Тус аймаг 100 жилийн ой, Үндэсний их баяр наадмаа 7 сарын 29, 30-нд тэмдэглэнэ. Улаангомын гурилын үйлдвэрийн дэргэдэх хойд 4 замаас наадмын талбайн өмнүүр өнгөрөн, бөхийн өргөө хүртэлх замыг шинэчлэхээр 2024 оны намар асфальтан хучилтыг хуулж, суурь даланг хийгээд орхижээ. Энэ замыг 2026 онд тавьж дуусгахаар төлөвлөсөн аж.
Тэгвэл 100 жилийн ойтойгоо холбогдуулан, Увс аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, сайд нар хөөцөлдөн, 2026 оны төсөвт тусгахаар үлдээсэн төсвийг өнөө жил авахаар шийдүүлжээ. Ийн тус аймаг ойгоосоо өмнө төвийнхөө замыг шинэчлэхээр болсон байна.