horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Цэцэрлэгүүдийг зун ажилладаг болгоё

post-img

Монгол Улсад сургуулийн өмнөх боловсролын байгууллага буюу цэцэрлэгүүд намар, өвөл, хавар ажиллаж, зуны 3 сар амрах тусгай хуваарьтайгаар үйл ажиллагаа явуулдаг. Сургуулиуд зуны улиралд амардаг нь сургалтын хөтөлбөртэй нь шууд холбоотой байдаг.

Харин ажил хөдөлмөр эрхэлж байгаа эцэг эхчүүдэд хүүхдээ хараад, зуны 3 сар амрах боломж байхгүй. Аз таарч, ээлжийн амралтаа зуны 3 сарын аль нэгэнд тааруулж чадвал тухайн хүн зуны 1 сар хүүхдээ харах бололцоо бүрдэнэ. Харин бусад 2 сард нь бага насны хүүхдээ гэртээ цоожлохоос өөр сонголт үндсэндээ үлдэхгүй.

Магадгүй тэтгэвэрт суудаг ээж аавтай зарим нь цэцэрлэгийн хүүхдээ зун харуулдаг байх. Гэхдээ ийм боломж хүүхэдтэй хүн бүрд тохиогоод байдаг завшаан биш ээ. Тэтгэврийнхэн “Хүүхдээс төсөөрсөн” гээд, бүтэн зун байтугай ганц өдөр харж өгөхөөс тээршаан, зугтдаг.

Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчийн 280 гаруй цэцэрлэг бий. Тухайн цэцэрлэгүүд 5-р сарын 31-нд хаалгаа барьдаг. Харин тухайн цэцэрлэгүүдэд хүүхдүүдээ явуулдаг эцэг эхчүүд зуны 3 сард хүүхдээ хаана, хэнээр харуулах вэ гэдэг гачланд унадаг. Жил бүр давтагддаг энэ үйл явдал энэ жил ч мөн давтагдаж, хүүхэд харах хүн хайсан, зуны цэцэрлэг сурагласан эцэг эхчүүд хаа сайгүй эрэл сурал болж байна. Энэ явдал цаашид ч үргэлжилсээр байх биз.

Ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүн бүрийн улсад төлсөн татварын мөнгөөр төрийн өмчийн сургууль, цэцэрлэгүүд үйл ажиллагаагаа явуулдаг. Улсын сургууль, цэцэрлэгийн багш нар жилийн 12 сарын турш төсвөөс цалинждаг. Өөрөөр хэлбэл төсвөөс цалин авч байгаа багш нар зуны саруудад урт удаан хугацаанд амарч, харин тэдний цалинг татвараараа төлсөн эцэг эхчүүд зуны саруудад дахин хувийн цэцэрлэг хайж, өндөр төлбөр төлөхөөс өөр сонголтгүй болж байна. Гэхдээ ихэнх залуу хосын хувьд орон сууцны болоод бусад төрлийн зээлтэй учраас хувийн цэцэрлэгийн сургалтын төлбөр дийлэхгүй, хүүхдээ гэртээ цоожилдог нь бодит үнэн билээ.

Зун гэртээ хараа хяналтгүй үлдсэн хүүхдүүд ахуйн нөхцөлд осолдож, гэмтэх магадлал өсдөг. Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хоногт дунджаар 250-300 хүн хандаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авдаг бол зуны саруудад энэ тоо хоногтоо 600 давдаг гэнэ.

Бэртэж гэмтэн, эмнэлгийн тусламж авсан 0-4 насны хүүхдийн тоо ганцхан жилд 11 мянга давсан байгаа юм. Тийм ч учраас гэмтлийн эмч нар зуны улиралд эцэг эхчүүдэд хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байхыг анхааруулсаар байдаг.

Бага насны хүүхдүүдээ хаана хэнээр харуулж, аюулгүй үлдээхээ мэдэхгүй эцэг эхчүүд зуны цэцэрлэгийн эрэлд гардаг. Харин бизнесийнх нь оргил ачаалал зуны улирал болохоор хувийн цэцэрлэгүүд зун төлбөрөө нэмэх хандлагатай байгаа юм. Хувийн цэцэрлэгүүд дунд зөвхөн зун үйл ажиллагаа явуулдаг цэцэрлэг ч байна.

Зун үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн цэцэрлэгүүд дүүрэг байршлаасаа хамаараад, төлбөр нь харилцан адилгүй байна. Тухайлбал: Хамгийн өндөр төлбөртэй цэцэрлэгүүд Хан-Уул дүүрэгт голдуу байна. Тус дүүргийн “Маршал таун”, “Кингс таун”, “Хүннү 2222”, “Севен старс”, “Ривер гарден”, “Жапан таун” зэрэг өндөр зэрэглэлийн хороолол дундах цэцэрлэгүүд эсвэл тус хорооллуудын ойролцоо байрлалтай цэцэрлэгүүд зуны сургалтын төлбөрөөрөө тэргүүлж байгааг дараах тоон мэдээллээс харж болно. Тухайн байршлын цэцэрлэгүүд 700 мянгаас 1.5 сая төгрөгийн төлбөртэй.

Үүний араас сургалтын төлбөрөөрөө удаалж байгаа байршилд Сүхбаатар дүүргийн зарим хороо орно. Тодруулбал: “Шангрилла” худалдааны төвд байрлах зуны цэцэрлэгийн сарын сургалтын төлбөр 1.3-1.6 саяын хооронд хэлбэлзэж байна. Харин Баянзүрх, Чингэлтэй, Баянгол, Сонгинохайрханд байрлах зуны сургалттай хувийн цэцэрлэгүүдийн төлбөр байршлаасаа хамаараад 250-700 мянган төгрөг байгаа юм.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 790 мянган төгрөг. Үүнээсээ улсад татвар, НДШ төлөөд гар дээр нь 600 мянга хүрэхгүй мөнгийг 2 хувааж авдаг эцэг эхчүүд хөдөлмөр эрхлэгчдийн 30 хувь нь гээд бодвол хувийн цэцэрлэгт зун хүүхдээ өндөр төлбөртэйгөөр сургаж чадах хэчнээн эцэг эх Улаанбаатарт байгаа бол?

Монголчууд, тэр дундаа татвар төлөгчид тун хүлцэнгүйгээр төлсөн татвартайгаа дүйх хэмжээний үйлчилгээ шаардаж чаддаггүй. Зун хүүхдүүдээ гэртээ цоожилж үлдээснээс үүдэж, жилд 0-4 насны 11 мянган хүүхэд бэртжээ. Бүх багш зуны 3 сар амарч байхдаа цалин авдаг. Жилийн 12 сарын турш хөдөлмөрлөсөн хүнтэй адил цалин авч байгаа атлаа 3 сар амардаг. Гэтэл бусад салбарын ажилтнууд 15-30 хоног л амарч байгаа шүү дээ. Боловсролынхоос бусад салбарт ажиллаж байгаа хүн бүрд 11 сар ажиллаж, жилдээ 1 удаа ээлжийн амралт эдлэх зарчим үйлчилдэг.

Тэгэхээр цэцэрлэгийн багш нар яагаад бусад ажилтан шиг ээлжийн амралтаа жилд 1 сар эдэлж болохгүй гэж? Улсын цэцэрлэгүүдийг 6, 8 дугаар сард ажиллуулж, 7 дугаар сард л амраадаг болъё. Ажил хийдэг, татвар төлдөг хүмүүсээ аль ч талаас нь дэмжих хэрэгтэй байна шүү! Улсын цэцэрлэгүүдийг зун ажилладаг болгоё!

0/1000