horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

“Сүү тараг” хөтөлбөрт 6969 хүүхэд хамрагдана

post-img

Бага насны хүүхдийн өсөлт, эрүүл мэндийг дэмжихээр Өмнөговь аймаг “Сүү тараг” хөтөлбөр хэрэгжүүлж байна. Энэ жил өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарын үзлэг, оношилгоо, дүгнэлтийн дагуу 0-1 насны хүүхэд, 2 хүртэлх насны ихэр хүүхдүүд, 12 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй байнгын асаргаатай болон жингийн алдагдалтай гээд нийт 6769 хүүхдийг “Сүү тараг” хөтөлбөрт хамруулахаар болжээ.

Уг хөтөлбөрт хамруулах хүүхэд:

  • 6-12 сартай 4106
  • 2 хүртэлх насны ихэр хүүхэд 267
  • Жин алдагдсан, өсөлт хоцорч яваа 834
  • 12 хүртэлх настай, хөгжлийн хүнд бэрхшээлтэй 1561
0/1000