МАН-ын Удирдах зөвлөлөөс Г.Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж, Бага хуралд оруулж хэлэлцүүлэх гэж байна. МАН-ын бага хурлын ирц 50-иас дээш хувьдаа хүрч хуралдаан эхэлж байгааг албаны улсын зүгээс мэдэгдлээ. МАН-ын бага хурал нь 479 гишүүнтэй бөгөөд 50 хувиас дээш ирц бүрдэхэд хурлыг эхэлдэг. УЗ-ийн 45 гишүүний саналаар Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн Гомбожавын Занданшатар нь одоогоор Ерөнхийлөгчийн тамгын газрын даргын албыг хашдаг. Хүнс Хөдөө аж ахуйн дэд сайд, Гадаад харилцааны сайд, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын албыг хашиж байснаас гадна УИХ-д 4 ч удаа сонгогдож ажиллаж байсан, УИХ-ын даргаар ажиллаж байсан туршлагатай улс төрч. МАН-аас Ерөнхий сайдад яригдаж байгаа бусад нэр дэвшигчдээсээ олон үзүүлэлтээр илүү санал авч сонгогдох магадлалтай улс төрч гэдгээрээ ялгарна.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Г.Занданшатарыг Ерөнхий сайд болгох эсэхийг МАН-ын бага хурал хэлэлцэж эхэллээ
- 2025/06/09
- •
- 12 цаг 37 минутын өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай