horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Урантөгс

Японд ажиллаж буй 11 монгол иргэн муудалцан танхайрч, нэгэндээ ноцтой гэмтэл учруулжээ

post-img

Япон Улсад Ур чадварын дадлагажигчаар ирээд удаагүй 8 монгол иргэн, үндсэн ажилтнаар ажиллаж байгаа 3, нийт 11 иргэн хоорондоо танилцах зорилгоор 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр амьдарч буй байрныхаа нэг өрөөндөө нийллэг зохион байгуулжээ. Тэд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс хоорондоо муудалцан, нэгэндээ хүч хэрэглэн танхайрч, ноцтой гэмтэл учруулсан байна.

Тус хэргийг Точиги мужийн Канүма хотын Цагдаагийн газар шалгаж байгаа бөгөөд Элчин сайдын яам тус асуудлын мөрөөр илгээгч байгууллага болон хүлээн авагч байгууллагатай холбогдон ажиллаж байна.

Бусдын биед халдах, гэмтэл учруулах, танхайрах нь Японы Эрүүгийн хуулиар торгох, 2-15 жил хорих зэрэг заалттай байна. Япон улсын Эрүүгийн хуулийг зөрчин, тус улсад ял эдэлж байгаа иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Монгол Улсаас Япон Улсад ажиллаж буй монгол иргэд өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, алдар нэрийг эрхэмлэн, ажиллаж амьдарч буй байгууллага, хамт олон, хот сууриндаа тус улсын түүх соёл, зан заншлыг хүндэтгэн, хууль дүрмийг мөрдөж ажиллахыг Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яам анхаарууллаа.

0/1000