horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

8 хүн гол, нуурт живээд байна

post-img

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутгаар урсах Дэлгэрмөрөн гол дээр Хилэнтийн гүүрний доод талд 6 дугаар сарын 6-нд 1 хүн живжээ. Энэ тухай дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын албан хаагчид очиж, уг хүний цогцсыг 7-ны өдрийн 08:22 цагт олж гаргасан байна. Түүнийг өөрөө санаандгүй живсэн үү, живүүлсэн үү гэдгийг шалгуулахаар цогцсыг нь цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн аж.

Он гарснаас хойш тус аймагт нийт 8 хүн гол, нуурт осолдоод байна. Иймд иргэд, эцэг, эх, асран хамгаалагч нар хаана хаанаа аюулгүй байдлаа хангахыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон анхаарууллаа.

0/1000