horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Цахимаар эмэгтэй хүнтэй харилцахдаа нүцгэлээд, сүрдүүлэгт өртжээ

post-img

Иргэн С.О бусадтай цахимаар харилцах явцдаа зургийг нь авч, бичлэг хийжээ. Түүнийгээ дараа нь нөгөө хүндээ үзүүлэн, мөнгө эсвэл гар утас авч өгөхийг шаардсан байна. Хэрвээ уг шаардлагыг биелүүлэхгүй бол цахим сүлжээнд нүцгэн зургийг нь нийтэлж, хүчиндсэн мэтээр мэдээлэл оруулна хэмээн сүрдүүлсэн гэнэ.

Өнөө хүн нь цагдаад хандсанаар С.О-гийн санаархал бүтэлгүйтэж, эрүүгийн хэрэгт холбогдоод байна. Увс аймгийн Прокурорын газар түүний уг хэрэгт Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлийн 1 /Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ.

0/1000