МАН-ын 7 дугаар бага хурал Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна. Монгол ардын намын Удирдах зөвлөлөөс Монгол Улсын Ерөнхий сайдад Г.Занданшатарыг нэр дэвшүүлсэн бол заалнаас УИХ-ын гишүүн Г.Тэмүүүлэнг нэр дэвшүүлжээ. Бага хурлын гишүүд нэр дэвшигчдээс асуулт асууж дууссан байна.
Үргэлжлүүлэн 34 дэх Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх санал хураалт эхэллээ. Саналыг нууцаар, цаасаар хураахаар тогтжээ. МАН-ын 7 дугаар бага хурлыг УИХ-ын Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар даргалж байгаа аж.