Нийслэлийн ЗДТГ, Соёл, урлагийн газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Монголын урлагийн зөвлөл зэрэг байгууллага хамтран, хүүхдэд зориулсан музейн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ. Уг хөтөлбөрийг нийслэлийн 7 дүүрэгт нийт 4 музей, Монголын 10 уран бүтээлч, олон улсын 3 уран бүтээлч хамтран, 6 дугаар сарын 7-17-нд зохион байгуулж байна.
Монголын хүүхдийн урлагийн боловсролыг дэмжих “Өв” сангийн хамт олон дүрслэх урлагийн боловсролын хөтөлбөр (Kids Art Festival 2024, 2025), хүүхдийн номын хөтөлбөр (Kids Book Festival 2025) үүнд тусалж буй аж.
Олон улсын албан ёсны эрх бүхий урлагийн боловсролын хэд хэдэн шинэлэг хөтөлбөрийг Монгол Улсын онцлогт тохируулан, дахин загварчлан суурьшуулахаар Хонконг, Итали, Франц, Польш зэрэг улс орны боловсролын хөтөлбөрийн мэргэжилтнүүд, уран бүтээлчидтэй уг хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллаж байна.
