horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Ерөнхий сайдад нэр дэвшсэн Г.Занданшатар УИХ-аас дэмжлэг авч чадах уу?

post-img

МАН-ын бага хурлаас Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн Гомбожавын Занданшатар одоогоор Ерөнхийлөгчийн тамгын газрын даргын албыг хашиж буй . Хүнс Хөдөө аж ахуйн дэд сайд, Гадаад харилцааны сайд, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын албыг хашиж байснаас гадна УИХ-д 4 ч удаа сонгогдож, УИХ-ын даргаар ажиллаж байсан туршлагатай улс төрч. Гэхдээ УИХ-ын даргын суудлаасаа сонгуульд өрсөлдөөд төрөлх нутгаасаа мандат авч чадаагүй түүнийг парламентаас дэмжлэг авч чадах уу гэдэг асуудал анхаарал татаж байна.

УИХ-ын 126 гишүүний 68 нь МАН-ынх. Ардын намын гишүүдийн цөөнгүй нь их хуралд сонгогдоогүй хүнийг Ерөнхий сайдад дэмжихгүй гэдэг байр суурийг удаа дараа илэрхийлсэн. Тэгвэл МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хэлснээр намын шийдвэрийг гишүүд дагах учиртай гэнэ. Бага хуралд тавьсан илтгэлдээ МАН дангаараа засгийн газраа байгуулна гэдэг санаагаа илэрхийлсэн Г.Занданшатар парламент дахь намынхаа 68 гишүүдэд найдаад Ерөнхий сайдын суудалд нэр дэвших процесс эхэлж байна. Бага хурлын шийдвэр нэгэнт гарсан учир одоо намын бүлгээр асуудал нь хэлэлцэгдээд энэ 7 хоногтоо багтан чуулганаар Г.Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх хэлэлцүүлэг өрнөх товтой байгаа юм.

0/1000