horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userД. Сарантуяа

Я.Содбаатар: МАН УИХ-д олонхыг бүрдүүлж буй учраас шинэ Ерөнхий сайд томилогдоно гэж бодож байна

post-img

МАН-ын бага хурлын гишүүдийн олонхын саналаар Г.Занданшатарыг Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг дэмжлээ. Түүнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох эсэхийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийднэ. Тус шийдвэрийн талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар мэдээлэл өглөө.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар: МАН-ын энэ удаагийн хуралдаанаар шинэ Ерөнхий сайдад нэр дэвших 4 нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцлээ. МАН-ын удирдах зөвлөл өглөө хуралдаж, МАН-ын дарга Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийн санал болгосны дагуу Гомбожавын Занданшатарыг намын бага хуралд Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх саналыг оруулсан. Бага хурлын зааланд 3 хүн нэр дэвшиж, улмаар 4 хүн Ерөнхий сайдад нэр дэвших санал гарсан. Хоёр нэр дэвшигч нэрээ татаад, Гомбожавын Занданшатар Ганзоригийн Тэмүүлэн нарын нэр дэвшигч дээр санал хураахаар болсон. Бага хурлын 347 төлөөлөгч санал хураалтад оролцож 67,84 хувийн саналаар Гомбожавын Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр боллоо.

Бид бүхэн энэ удаагийн бага хурлаар шинэ Ерөнхий сайдаа тодрууллаа. Шинэ Ерөнхий сайд томилогдоод бүтэц, бүрэлдэхүүнээ оруулаад Засгийн газрын түвшинд хэрхэн ажиллах бодлогоо нээлттэй зарлаад явна.

МАН УИХ-д олонхыг буюу 68 суудлыг бүрдүүлж буй. Парламентанд 53,6 хувийн саналыг эзэлж байгаа учраас шинэ Ерөнхий сайд томилогдоно гэж бодож байна. яагаад гэвэл МАН-ын бага хурал бол МАН-ын төлөөллийн төв байгууллага. Төлөөллийн төв байгууллагыг бүлэг бүрэн дүүрэн дэмжих учиртай.

0/1000