horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userД. Сарантуяа

Б.Сүхбат: Би ямар ч багийн өмсгөлтэй байсан, хамгийн шилдэг тоглолтоо гаргахын төлөө зүтгэнэ

post-img

МСБХ-ны Үндэсний дээд лигт гурван удаа финалд шалгарч өрсөлдсөн “Бишрэлт Металл” багийн тамирчин Б.Сүхбат багаасаа явж байгаа талаар мэдээлэл гарсан. Ийн тэрээр ирэх улирал өөр багаас өрсөлдөх юм. Тэгвэл түүний хувьд өөрийн цахим хуудаснаа байр сууриа илэрхийллээ.

Б.Сүхбат: Сүхээ нь 16 настай хүүхэд байхаасаа эхлэн “Тэнүүн Өлзий” багт тоглож, өнөөдрийн “Металл” багтаа (Бишрэлт Металл- Metal pro basketball team) аль хэдийн 9 жилийг тууштай, үнэнчээр өнгөрүүлж, 10 дахь жилийнхээ босгыг алхжээ.

Хэдий бид гурван удаа финалд шалгарсан ч, Металл баг маань заавал аварга болно гэдэгт итгэсэн хэвээрээ байна.

Металл баг миний хувьд зүгээр л сагсан бөмбөгийн баг биш, харин гэр бүл, амьдралын минь үнэт зүйл байсан. Олон сайхан, хүнд хэцүү үеүүдийг Т.Ууганбаяр найзтайгаа хамт туулж, өнгөрсөн 10 жилийн хугацаанд Металл багийн өнгө төрх, соёл, уур амьсгалыг бий болголцож чадсан гэдэгтээ итгэлтэй байна. Металл багаасаа явж байгаа нь гунигтай гэхээсээ илүү шинэ туршлага, шинэ сорилт, шинэ боломж гэж харж байна.

Ирэх улиралд та бүхний эсрэг тоглох мөчийг тэсэн ядан хүлээж байна. Би ямар ч багийн өмсгөлтэй байсан, та нарын өөдөөс хамгийн шилдэг тоглолтоо гаргахын төлөө зүтгэнэ” гэжээ.

0/1000