horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

2 түймэр цурманд, 1 түймэр асаж байна

post-img

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн Их-Алт гэдэг газарт энэ сарын 6-нд гарсан ой, хээрийн түймрийг тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Энхбаяраар ахлуулсан 36 дугаар анги, аврах анги, Баянгол сум дахь 40 дүгээр анги, Сайхан сум дахь 61 дүгээр ангийн албан хаагчид, тус сумын байгаль орчны байцаагч, орон нутгийн иргэд хамтран, 9-ний өдрийн 14:14 цагт цурамд оруулжээ. Одоо энд тэнд шатаж буй унанги, хөвдийг цэвэрлэн, бүрэн унтраахаар ажиллаж байна. 

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Үүр багийн Хустын даваанд энэ сарын 8-нд ойн түймэр гарчээ. Тус сумын Засаг даргын Тамгын газрын байгаль хамгаалагч Э.Сайнбаяраар ахлуулсан мэргэжлийн анги уг түймрийн хойд хэсгийн тархалтыг зогсоон, зүүн урд талд нь ажиллаж байна.

Булган аймгийн Сэлэнгэ сумын Сангалтай багийн Хандгайт уулын Зүүнтарвагатай гэдэг газарт 2 хоногийн өмнө гарсан ойн түймрийг тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сум дахь 50 дугаар анги, Хилийн цэргийн 0243 дугаар ангийн 0281 дүгээр салбарын албан хаагчид өчигдөр өдрийн 13:40 цагт цурамд оруулав. Одоо өнжмөл өвс, унанги ихтэй хэсэгт алаг цоог шатаж буй хэсэгт цэвэрлэгээ хийн, бүрэн унтраахаар ажиллаж байна.

0/1000