Жүдо бөхийн 2025 оны насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгарын нийслэл Будапешт хотноо энэ сарын 13-19-ний өдрүүдэд болно. 93 улсын 563 жүдоч өрсөлдөх эл тэмцээнд манай улсаас 20 жүдоч өрсөлдөх юм. Тэмцээний жин тус бүрд дараах тамирчид өрсөлдөх бол холимог багийн өрсөлдөөнд эрэгтэйчүүдийн 90 кг-д Ц.Ган-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн +78 кг-д Д.Номинзул өрсөлдөхөөр мэдүүлгээ илгээжээ.
Эрэгтэй тамирчид
- 60 кг Э. Ариунболд, К.Ёолк
- 66 кг Ё.Басхүү, Б.Эрхэмбаяр
- 73 кг Л.Анхзаяа, О.Уранбаяр
- -81кг О.Шинэбаяр
- -100 кг Б.Хүдэрчулуун
- +100 кг Б.Гончигсүрэн
Эмэгтэй тамирчид
- -48 кг Г.Наранцэцэг, Ж.Анударь
- -52 кг Л.Сосорбарам
- -57 кг Т.Ариунзаяа
- -63 кг Л.Энхрийлэн, Б.Ганхайч
- -70 кг Д.Есүй, Б.Ням-Эрдэнэ
- +78 кг А.Адъяасүрэн
Манай улсын шигшээ баг тамирчдын түрүүч буюу хөнгөн, дунд жингийн -48 кг, -52 кг, -57 кг, -60 кг, -66 кг, -73 кг жингийн тамирчид, багийн ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатар, дасгалжуулагч П.Нямлхагва, Ч.Болдбаатар, М.Бундмаа нарын удирдлага дор өнөөдөр эх орноосоо мордлоо. Энэ удаагийн шигшээ баг, тамирчдын хөдөлгөөн засалчаар Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн хөдөлгөөн засалч С.Даваасүрэн ажиллана.