Зуны тэргүүн сарын сарын шинийн 14, 15 буюу энэ сарын 10, 11-нд Орхон аймагт Долоонбурхан од, Баян-Өндөр хайрхныг тахих ёслол болно. Уг тахилгаар Эрдэнэтийн дөрвөн цэгээс нийтийн тээвэр иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ. Автобус 19:30 цагт Амарын талбай, Говилын эцэс, Хорооллын эцэс, Эрдэнэ багаас тахилга болох газар луу иргэдийг зөөх юм байна.
Тахилгыг “Гандан шаддүвлин”, “Гончигсүмлэн” хийд хамтран зохион байгуулна.
2025.06.10-ны 19:30-д Хүрэнбулагийн рашааны баруун талд Тэнгэрийн долоон бурхан од,
2025.06.11-ны 07:30-д Баян-Өндөр хайрхны овоон дээр тахилгын ёслол болно.
Баян-Өндөр хайрхныг 1998 онд тус аймгийн ИТХ-ын шийдвэрээр орон нутгийн хамгаалалтад авчээ. 2011 онд тухайн үеийн засаг даргын шийдвэрээр жил бүрийн зуны эхэнд сард тахиж байхаар болсон байна.