Эмчилгээний хандив гуйсан хүүхдүүдийн зургийг ашиглан, фэйсбүүкээр 2500 гаруй хүнийг залилж, мөнгө авсан хэрэг Улаанбаатарт гарчээ. Энэ хэргийг нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газар илрүүлэн, шалгаж байна. Тэрээр “Охин минь миний хариуцлагагүй байдлаас болж, халуун тосонд түлэгдсэн. Арьс нөхөх мэс засал хийлгэх гэтэл Хятад юм уу Солонгост л хийх боломжтой гэнэ”, “Бидний найзын том хүү нь аянганд цохиулж, тал тархиа авахуулсан” гэх зэргээр эх хүн, хэн нэгний найз гэх мэт дүрээр өөртөө, хүүхдэдээ, найздаа хандив гуйсан дүр эсгэн, бусдыг залилдаг байжээ.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Өвчтэй хүүхдүүдийн зургийг ашиглан, фэйсбүүкээр 2500 гаруй хүнийг залилж, мөнгө авчээ
- 2025/06/10
- •
- 2 өдрийн өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай