Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио
userД. Мөнх-Эрдэнэ

Хакүхо М.Даваажаргал Японы Сүмогийн холбооноос гарч буйгаа зарлав

Хакүхо М.Даваажаргал Японы Сүмогийн холбооноос гарч буйгаа зарлав

Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал 2025 оны 6-р сарын 9-нд Токио хотноо хэвлэлийн бага хурал хийж, Сүмогийн холбооноос гарч буйгаа олон нийтэд албан ёсоор мэдэгдлээ.

Тэрбээр, “Сүүлийн 25 жилийн хугацаанд сүмод дурлаж, сүмо ч намайг хайрлалаа. Энэ завшааныг ашиглаад, холбооноос гарч, шинэ мөрөөдлийнхөө төлөө тэмүүлэх болно” хэмээв.

Хэвлэлийн хуралд түүний багш Ёкозүна Асахифүжи оролцож “Би ч түүнийг зогсоож чадаагүй. Сүмо сонирхогчдоос уучлал хүсье” гэж хэлсэн байна.

0/1000