JCI байгууллагын Ази, Номхон далайн бүсийн чуулганыг Монгол Улсад хоёр дахь удаа зохион байгуулах гэж байна. 6 дугаар сарын 12-15-ны өдрүүдэд Улаанбаатарт болох тус чуулганд JCI байгууллагын Ази-Номхон далайн бүсийн 21 улсын гишүүд төдийгүй бусад бүсийн төлөөллүүд оролцоно. Дэлхийн 70 гаруй улсаас 4000 гаруй зочин, төлөөлөгч хүрэлцэн ирэх юм байна. Өмнөх чуулга уулзалтуудаас өргөн хүрээтэй, олон оролцогчтой уг чуулганаар НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулан “Ногоон чуулган” үзэл баримтлалыг анх удаа нэвтрүүлэхээр зорьжээ. “Net-Zero” буюу хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн тэнцвэрт байдлыг хангасан шийдлүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Түүнчлэн JCI байгууллагын түүхэн дэх хамгийн дэвшилтэт технологи, дижитал шийдлүүдийг ашигласан чуулган болгохоор зорьж байгаа аж.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Ази, Номхон далайн JCI байгууллагынхан Улаанбаатарт ногоон чуулган хийнэ
- 2025/06/10
- •
- 7 өдрийн өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай