horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userД. Сарантуяа

 Монголд цанын стандарт бааз байгуулах боломжийг олон улсын шинжээч үнэллээ

post-img

Олон улсын цанын холбооны Зүүн өмнөд Азийг хариуцсан техникийн шинжээч Тацүяа Ватанабэ Монголын цанын холбооны урилгаар энэ сарын 7-9-ний өдрүүдэд Монгол Улсад ажиллаж, олон улсын стандартад нийцсэн, цанын бааз барихаар төлөвлөж буй Төв аймгийн Борнуур сум, Улаанбаатар хотын Багабаян зэрэг байршлуудтай танилцаж, техникийн үзлэг хийжээ.

Тэрээр Монгол Улс олон улсын стандартад нийцсэн цанын баазтай болоход шаардлагатай газар зүйн байршил, байгаль орчны нөхцөл, дэд бүтэц, ирээдүйн хөгжлийн боломжуудыг судалж, дүгнэлт гаргажээ. Цаашдын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх төсөл, төлөвлөгөөний суурийг энэ үеэр тавьсан байна.

Цанын бааз байгуулагдсанаар Монголын тамирчид гадаадад өндөр зардлаар бэлтгэл хийхгүйгээр, олон улсын стандарт хангасан орчинд дасгал сургуулилалтаа хийж, ур чадвараа ахиулах боломж бүрдэнэ. Манай улс ийм баазтай болбол олон улсын чансааны оноотой уралдааныг эх орондоо зохион байгуулах боломж бүрдэх юм.

Айлчлалын хүрээнд ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, тэргүүн дэд ерөнхийлөгч Ч. Наранбаатар нар Тацүяа Ватанабэг хүлээн авч уулзан, одоогийн тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн, Монгол Улсад олон улсын шаардлага хангасан, өвлийн спортын дэд бүтэц хөгжүүлэхэд цаашид бодитоор хамтран ажиллахаар байр сууриа илэрхийлжээ.

0/1000