horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userД. Сарантуяа

Иргэн: Хөлгүй болох эрсдэлтэй байсан ч хөлтэйгөө үлдсэн. Гэхдээ алхаж чадах эсэхээ мэдэхгүй байна

post-img

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн үүдээр орвол бэртэж, гэмтсэн хүмүүс дүүрэн. Гараа шохойдуулсан, хөлөндөө гипс зүүсэн, таяг тулсан, тэргэнцэр дээр түрүүлсэн, нүүр ам нь харахын авралгүй болсон хүмүүсийн дүр зураг сэтгэл өвтгөдөг.

Тэгвэл сүүлийн 3 жилд шинэ тээврийн хэрэгсэл гэж тодотгож буй суррон, скүүтэр, цахилгаан дугуй, мопед, цахилгаан мотоциклоос болоод гэмтэж, бэртэж байгаа хүн эрс олширчээ. Сүүлийн 14 хоногт гэхэд осолдсон, гэмтсэн (2025.05.26-06.06) 7596 хүн ГССҮТ-д иржээ. Үүний 738 нь дугуй, цахилгаан дугуй, скүүтер, мотоцикл, мопед зэрэг тээврийн хэрэгслээс болж, гэмтсэн байв.

Нэг жишээ дурдвал 13-14 насны хүүхдүүд аав, ээжийнхээ машиныг хулгайлан унаж яваад, осолд орж, 1 хүүхэд амиа алдаж, 3-4 хүүхэд маш хүнд гэмтжээ.

Суррон, скүүтэр, цахилгаан дугуй, мопед, мотоцикл зэрэг тээврийн хэрэгслийг унаж яваад осолд орсон хүмүүсийн дийлэнхийг 16-29 насны залуучууд эзэлж байна.

Ингэж бэртэж, гэмтэхдээ дан ганц мөч, эрхтний бус тархины гэмтэл, нуруу нугас, хэвлийн хөндий, цээж мөчдийн хавсарсан гэмтэл авч, амь нас нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэн эмнэлэгт ирж байгааг эмч нар анхааруулав.

Улсдаа ганц байдаг манай эмнэлгийн ачаалал өндөр. Бид иргэдээ эмчилж, ачаалалтай ажилладаг. Гэхдээ багачууд, залуучууд хүнд гэмтээд ирж байгаа нь  эмгэнэлтэй байна. Суррон, скүүтэр, цахилгаан дугуй, мопед, мотоциклийн осол, гэмтэл 14 хоногт 738 гарч байна гэдэг бол манайх шиг дайнгүй оронд гамшиг гэсэн үг гэдгийг эмч нар онцолж байлаа.

ГССҮТ-ийн зөвлөх эмч Ц.Цэнд-Очир: Сүүлийн амралтын өдөр ирсэн хүнд өвчтөнүүдээс дурдвал насанд хүрээгүй 13-14 настай хүүхдүүд аав, ээжийнхээ машиныг хулгайлж унан, осолд орсноос 1 хүүхэд газар дээрээ амиа алдаж, 3-4 хүүхэд маш хүнд гэмтэн, эмчилгээ хийлгэж байна. Мөн мотоциклтой сундалдаж явсан 2 найз осолд орж, 1 нь хэвлийдээ маш хүнд гэмтэн, дотуур цус алдаж ирээд, яаралтай мэс засалд орсон. Ард нь сууж явсан залуугийн нуруу, нугас гэмтэж, хөдөлмөрийн чадвараа алдан, тахир дутуу болох эрсдэл үүссэн.

Өнөөдрийн байдлаар ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт 17 иргэн хэвтэн эмчлүүлж байгаагаас 3 нь мотоцикл, сурроноос болж тархи, нуруу нугасны хавсарсан гэмтэл авчээ. Тэдний биеийн байдал маш хүнд байна.

Хөлгүй болох байсан ч хөлтэйгөө үлдсэн. Гэхдээ цаашдаа алхаж чадах эсэхээ мэдэхгүй байна

“Зүгээр эрүүл байсан. Мотоцикл унаж яваад л ийм боллоо. Битгий над шиг алдаарай. Би чадаж байна. Бусад хүн унаж болоод байна гээд сонирхож, шохоорхсоноороо эрүүл мэндээрээ хохирч, ганц байдаг амиа алдаж байна” хэмээн ярих хүн бол цагдаа. Тэрээр хэдий мэргэжлийн хүн ч гэсэн мотоцикл унаж яваад осолд орж, хүнд бэртэн өдгөө ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна.

Тэр “Мопед, цахилгаан дугуй, суррон, мотоцикл нь тээврийн хэрэгслийн ангилалд багтаж байгаа учраас хууль журмын дагуу сургалтад сууж, үнэмлэх авч, дүрмийн дагуу унаарай. Залуучууд аа, битгий шохоорхож унаарай” гэж чин сэтгэлээсээ захьсан юм.

Мотоцикл унаж яваад осолд орсон иргэн: Би кросс гээд бартаат замын мотоцикл унадаг. Тэрийгээ унаж яваад, осолдож, нэлээн хүнд хагалгаанд ороод байж байна. Одоогоор хөл дээрээ гишгэж чадахгүй байгаа. Ер нь хөлгүй болох эрсдэлтэй байсан. Хөлийг маань тайрна гэсэн. Гэхдээ хөлтэйгөө үлдсэн. Гэсэн ч цаашдаа өөрөө алхаж явах, өмнөх шигээ байх үгүйг мэдэхгүй. Судаснуудыг маань холбож оёсон. Маш хүнд хагалгаанд орсон. Дух цөмөрсөн, нүүрний яснууд хугарсан. Дахин давтан хагалгаанд ороход хүрээд байгаа.

Скүүтэр, дугуй түгжрэлийн үед тус дэм болж байгаа ч манай улсад зориулалтын зам, талбай нь алга

Скүүтэр унаж яваад тээврийн хэрэгсэлтэй шүргэлцэж осолд өртсөн иргэн өөрийнхөө талаар бидэнд ярьсан юм. Түүний нүүрний доод яс цөмөрч, хамар, зүүн гарын хуруу хугарчээ.

Скүүтэр унаж яваад бэртсэн өвчтөн: Баасан гаргийн орой скүүтэр унаад явж байтал хажуунаас машин орж ирээд, би байрны гарааш руу унасан. Тэр даруй түргэн дуудаад, ГССҮТ-д ирсэн. Өнөөдөр хагалгаанд орлоо. Уг нь түрээсийн скүүтэр 20 км цагаас илүү хурдалдаггүй шүү дээ. Гэсэн ч хүнийг хүнд бэртээдэг юм байна. Миний нүүрний доод хэсэг цөмөрсөн, хамар хугарсан, зүүн гарын хуруу хугарсан. Сая хурууны хагалгаанд орсон. Хэд хоногоос нүүрний хагалгаанд орно.

Түгжрэлийн үед скүүтэр, мопед ажил амжуулахад хэрэг болдог эерэг талтай ч манай улсад эдгээрийг унаж явах зам хангалтгүй. Стандартын замгүй учраас осол их гарч байх шиг байна хэмээн тэрээр ярьсан юм.

Иймд иргэд та бүхэн цахилгаан тээврийн хэрэгслээр зорчихдоо дүрмийн дагуу явж, өөрийн болон бусдын эрүүл мэндэд анхаараарай.

0/1000