horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Сансрын нисэгч Ж.Гүррагчаад хүндэтгэл үзүүлэх “Сансар” марафон 14-нд болно

post-img

Булган аймгийн төв дэх Цогт хунтайжийн талбайд 6-р сарын 14-нд 10:00 цагаас “Сансар” марафон зохион байгуулна. Монгол хүн сансарт ниссэний 43 жилийн ой, Булганыхны бахархалт өдрийг тохиолдуулан, тус аймгийн засаг даргын ивээл дор зохион байгуулах энэ марафонд оролцогчид 1, 2, 3, 5, 21 км зайд гүйнэ. 5 дахь жилдээ 8 насны ангиллаар болох эл тэмцээний шагнал өндөр гэнэ.

Бүх нийтийн эл гүйлтээр сансрын нисэгч Ж.Гүррагчаад хүндэтгэл илэрхийлдэг юм. Ноднин жилийн гүйлтэд олон улсын хэмжээний мастер, спортын мастер тамирчдаас гадна Архангай, Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Увс, Хөвсгөл, Завхан, Өвөрхангай, Дорнод, Төв аймаг, “Мон-Алтиус”, “Алдар”, “Хүч”, “Аврагч” спорт хороо, ”Хурд”, Хилийн цэргийн 0131-р анги, Зэвсэгт хүчний 110-р анги, “Ултра”, ”Лэтсра”, ”Сторнг” клуб, ”Хамтдаа гүйцгээе”, Элит, УБТЗ нийгэмлэг зэрэг 11 аймаг, 5 сум, 33 байгууллага, аж ахуйн нэгжийн 500 гаруй тамирчин болон хүүхэд, залуус, ахмадууд оролцжээ.

0/1000
Монтекристо

Гүйх нь эрүүл мэндэд тустай.