Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших “Оюутолгой” компанийн уурхайн цогцолборын хойд хаалганаас нүүрс тээврийн зам хүртэлх 12.5 км үргэлжлэх хатуу хучилттай авто замыг нээхэд бэлэн болжээ. Уг замыг улсын комисс шалган, хүлээж авсан байна. Үүгээр 6 дугаар сарын 12-ны өдрөөс тээврийн хэрэгсэл явуулж эхлэхээр болсон аж.

Энэ замыг “Оюутолгой” ХХК өөрийн хөрөнгөөр тавьжээ. 2024.06.07-нд тавьж эхэлсэн тус замыг тухайн оныхоо 12 дугаар сард ашиглалтад хүлээлгэж өгөхөөр төлөвлөсөн байв.
