horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Алга болсон хүүг хайхад 8 дрон ашиглаж байна

post-img

Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс 5 дугаар сарын 31-нээс 6 дугаар сарын 1-нд шилжих шөнө алга болсон 17 настай хүүг эрэн хайх ажиллагаа 9 дэх өдрөө үргэлжилж байна. Ар гэрийнхэн нь аймгийнхаа Цагдаагийн газарт 6 дугаар сарын 1-ний өдрийн 19:14 цагт ханджээ.

Одоо тус аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 123 дугаар анги, Хорих 457 дугаар анги, Жаргалант, Буят сумын ЗДТГ, ерөнхий боловсролын сургуулиудын ажилчид, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Хөгжимт драмын театрынхан 40 тээврийн хэрэгсэлтэй, 326 хүний бүрэлдэхүүнтэйгээр 8 дрон ашиглан Жаргалант, Буянт сумдын нутаг дэвсгэрт эрэн сурвалжлах үйл ажиллагаа зохион байгуулж байна.

Уг хүүхдийг харсан, баттай сураг гаргасан даруйдаа цагдаагийн газрын 7043102 дугаарын утсанд мэдээлэл өгч, хамтран ажиллахыг тус аймгийн Цагдаагийн газар хүслээ.

Жич: Мэдээллийн нууцыг чандлан хадгална.

Холбогдох утасны дугаар: 92069292, 99914353, 88849156

0/1000