Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Үндэсний сурын УАШТ-д Говь-Алтай, Хэнтийн баг түрүүлэв
- 2025/06/11
- •
- 6 өдрийн өмнө
- •
- 1 мин уншина

<p>Монголын үндэсний харваачдын холбооноос 2025 оны эрэгтэй, эмэгтэй багийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгууллаа. Эрэгтэйчүүдийн ангилалд 47, эмэгтэйчүүдийн 36 баг оролцсон энэхүү тэмцээний хэсгийн, хагас шигшээ тоглолтууд нийслэлийн Налайх дүүргийн “Бүс нуур” зурхайд болжээ. Харин медалийн төлөөх харваа нийслэлийн төв зурхайд болж, аваргуудаа тодруулсан байна.</p>
<p>Багийн эрэгтэйчүүдийн харваанд Говь-Алтай аймгийн “Засагт хан” клуб түрүүлсэн болсон Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын “Хасбуу” баг мөнгө, Баян-Өлгий аймгийн “Өлгийн мэргэчүүд” хүрэл медалиар энгэрээ мялаасан байна. Харин Ховдын “Уулсын мэргэчүүд”, Говь-Алтай аймгийн “Хантайшир” клубийн харваачид айрагджээ.</p>
<figure class="wp-block-gallery has-nested-images columns-default is-cropped wp-block-gallery-1 is-layout-flex wp-block-gallery-is-layout-flex">
<figure class="wp-block-image size-large"><img loading="lazy" decoding="async" width="825" height="514" data-id="102018" src="https://admin.time.mn/wp-content/uploads/2025/06/f7e3258f436ef8a0be0ab2380d801156.png" alt="" class="wp-image-102018" srcset="https://admin.time.mn/wp-content/uploads/2025/06/f7e3258f436ef8a0be0ab2380d801156.png 825w, https://admin.time.mn/wp-content/uploads/2025/06/f7e3258f436ef8a0be0ab2380d801156-300x187.png 300w, https://admin.time.mn/wp-content/uploads/2025/06/f7e3258f436ef8a0be0ab2380d801156-768x478.png 768w" sizes="auto, (max-width: 825px) 100vw, 825px" /></figure>
<figure class="wp-block-image size-large"><img loading="lazy" decoding="async" width="900" height="675" data-id="102019" src="https://admin.time.mn/wp-content/uploads/2025/06/6847e314e7ff7.jpeg" alt="" class="wp-image-102019" srcset="https://admin.time.mn/wp-content/uploads/2025/06/6847e314e7ff7.jpeg 900w, https://admin.time.mn/wp-content/uploads/2025/06/6847e314e7ff7-300x225.jpeg 300w, https://admin.time.mn/wp-content/uploads/2025/06/6847e314e7ff7-768x576.jpeg 768w" sizes="auto, (max-width: 900px) 100vw, 900px" /></figure>
</figure>
<p>Тэгвэл эмэгтэйчүүдийн ангилалд Хэнтийн “Сэцэн хааны мэргэд” мэргэн байж, тэргүүн байрт шалгарсан бол Говь-Алтай аймгийн “Засагт хан” клубийн бүсгүйчүүд дэд аварга болов. Харин Өмнөговийн нэгдүгээр шигшээ баг хүрэл медалийн болзол хангаж, Багануур дүүрэг болон Завхан аймгийн шигшээ айрагдлаа. </p>
- Шинэ
- Хандалттай