Бурхан багшийн Их дүйчэн өдрийг тохиолдуулан өнөөдөр Сүхбаатарын талбайгаас “Гандантэгчэнлин” хийдийн чиглэлд хүндэтгэлийн жагсаал болох юм. Жагсаал 21:00 цагт Сүхбаатарын талбайгаас хөдөлж, Энхтайваны өргөн чөлөөгөөр Баруун дөрвөн зам хүрч, Баруун дөрвөн замаас Өндөр гэгээн Занабазарын гудамжаар өгсөөд, “Гандантэгчэнлин” хийд хүрэх аж.
Энэ хүрээнд 21:00-22:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайгаас Төв шуудангийн уулзвар, Төв шуудангийн уулзвараас Баруун дөрвөн зам, Баруун дөрвөн замаас “Гандантэгчэнлин” хийд хүртэлх замыг түр хязгаарлах юм.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe

- Шинэ
- Хандалттай