horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Азийн олон улс орон бурхан багшийн дүйчин өдрийг тэмдэглэж амардаг

post-img

Дэлхийн бурхны шашинт улс орнууд мөн адил энэ өдрийг өргөн дэлгэр тэмдэглэдэг бөгөөд ихэнх улс орон бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэдэг. Бурхны шашинт Азийн улс орнуудад энэ өдөр архи дарс худалдахгүй, зугаа цэнгээний газар ажиллуулахгүй байх зэрэг шийдвэр гарган тэмдэглэдэг. Бурханы мэндэлсэн өдрийг олон оронд янз бүрийн нэр, уламжлалаар тэмдэглэдэг бөгөөд голчлон Буддагийн мэндэлсэн, гэгээрсэн, нирваанд хүрсэн өдрүүдийг нэгтгэн хүндэтгэх байдлаар тэмдэглэх нь бий. Тэгвэл энэхүү өдрийг бүх нийтийн амралт болгон тэмдэглэдэг улсуудыг нэрлэе. Энэтхэг, Балбад эл өдрийг тавдугаар сарын 12-нд тэмдэглэсэн. Энэхүү өдөр Буддагийн мэндэлсэн, гэгээрсэн, нирваанд хүрсэн гэх гурван чухал үйл давхацсан гэж үздэг. Хийдэд мөргөл үйлдэх, будааны агшаамал тараах уламжлалт зан үйлээр тэмдэглэдэг. Бангладеш, Камбож, Индонез, Лаос, Малайз, Мьянмар, Тайландад мөн энэ оны тавдугаар сарын 12-нд тэмдэглэсэн бөгөөд лааны жагсаал, дэнлүүний баяр, мөргөл үйлдэх, сайн үйлс хийх, бага насны хүүхдүүдийг лам болгох зэрэг зан үйлээр өргөн тэмдэглэдэг.Шри Ланкад мөн бурхан багшийн дүйчин өдөр хамгийн чухал баяруудын нэг. Архины худалдаа, дэлгүүрүүдийг хааж бүх нийтээр амардаг. Солонгос улсад энэ бурхан багшийн дүйчин өдөр энэ жил тавдугаар сарын 5-нд тохиосон. Буцон ним Ошин Наль буюу “Бурхан багш ирсэн өдөр” гэж нэрлэдэг. Албан ёсны баяр бөгөөд дэнлүүний баярыг өргөн дэлгэр тэмдэглэдэг. Хийдүүдэд үнэ төлбөргүй цай, хоол тараадаг байна. Хонконгод нийтийн албан ёсны амралтын өдөр болгон тэмдэглэдэг. Энэ жил мөн адил тавдугаар сарын 5-нд тохиосон. Сүм хийдийн ёслолууд, нийтийн баярууд зохион байгуулагддаг. Филиппинд ч адил ёсны баяр бөгөөд Хятад маягийн уламжлалуудтай. Буддагийн дүрстэй хөшөөг угаах, хийдэд зан үйл гүйцэтгэх гэх мэт. Сингапурт сүм хийдэд хандив өгөх, туг өргөх, дэнлүүний ёслол, буяны үйл ажиллагаа өрнөнө. Тус улс олон шашинтай ч гэлээ энэ өдөр бүх нийтээр амардаг. Албан ёсны амралтын өдөр болгодоггүй ч өргөнөөр тэмдэглэдэг улсуудад Вьетнам багтана. Албан ёсны баяр биш ч өргөнөөр тэмдэглэдэг. Хийдэд очих, тарни унших, дэнлүүний баяр хийх зэргээр тэмдэглэдэг байна. Хятадын Макаод тэмдэглэдэг боловч БНХАУ-ын төв хэсэгт төрийн амралт биш. ЯпонХанамацури буюу Бурханы төрсөн өдрийг дөрөвдүгээр сарын 8-нд тэмдэглэдэг ч баярын өдөр биш. Билгийн тооллоос хамааралгүй, тогтмол тэмдэглэдэг өдөртэй. Сүм хийдэд “цэцгийн танхим” барьж, Буддагийн дүрстэй хүүхэлдэйд амтат цай юүлэх зан үйл хийдэг байна.

0/1000