Хэнтий аймгийн ЗДТГ, Байгаль орчны газар өнөө жилийн “Тогорууны баяр”-аа 6 дугаар сарын 14-ны өдөр зохион байгуулах гэж байна. 11 дэх жилдээ зохион байгуулж буй уг баяр тус аймгийн Биндэр сумын Цагаан нуурын хөвөөнд болно.
Монголд болон Дэлхийд ховордож буй цэн тогоруу болон ус намгархаг газрыг нутгийн иргэдтэй хамтран хамгаалах, олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлэх, орон нутаг руу чиглэсэн аялал жуулчлал хөгжүүлэх зорилготой юм. Энэ бол тогоруутай нутгийн иргэд, малчид, тогоруу судлаачид, байгаль хамгаалагчид болон эко клубийн сурагчид зэрэг тогорууг хайрлан хамгаалдаг олон талын хүмүүс нэг дор цуглардаг онцгой баяр.
Тус баярын үзүүлбэр:
Бэсрэг наадам
Үндэсний урлагийн тоглолт
Шүлгийн уралдаан
Тогоруутай нутгийн авьяаслаг хүүхдүүдийн бүжиг
Зургийн үзэсгэлэн