Жуулчдын аюулгүй байдлын хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Монголын оюутны холбоо хамтран ᠌᠌”Оюутан цагдаа 2025” хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ. Улаанбаатар хот дахь 12 их, дээд сургуулийн 62 оюутан-цагдаа зуны туршид гадаадын жуулчдын аюулгүй байдал, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх болон ажил болон шаардлагатай мэдээ мэдээллээр хангаж ажиллана.
Гадаадын жуулчин олширдог зуны улиралд тэднийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэрэгцээт мэдээ, мэдээллээр хангах, дэмжлэг туслалцаа, зөвлөгөө өгөх, аялал жуулчлалын үйл ажиллагаатай холбоотой газар, үйлчилгээний цэг байршлын талаарх шаардлагатай мэдээллийг түргэн шуурхай хүргэхэд оюутнуудыг оролдуулдаг. Оюутнуудын гадаад хэлний мэдлэгийг шалгаж, сонгон шалгаруулж авсан байна. Оюутан-цагдаа нар өнөөдрөөс эхлэн, 8 дугаар сарын 10 хүртэл 2 сарын хугацаанд өдрийн 8 цагаар ажиллах юм.