Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Элчин сайд А.Төмөрийг Тайландаас эргүүлэн татах асуудал яригдаж байна
- 2025/06/12
- •
- 6 өдрийн өмнө
- •
- 1 мин уншина

<p>Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа Элчин сайд А.Төмөрийн эхнэр Л.Орхон өнгөрсөн тавдугаар сарын 9-ний өдөр Тайландын нийслэл Бангкок хотын Хлонг Тоэй дүүрэгт байрлах өндөр барилгын 17 дугаар давхраас унаж, амиа алдсан билээ. Өдгөө тус хэргийг Тайландын Цагдаагийн газраас мөрдөн шалгаж байгаа бөгөөд одоогоор талийгаачийн үхлийн шалтгааныг эцэслэн тогтоогоогүй байна. Харин тус улсын цагдаагийн байгууллага талийгаач Л.Орхоныг золгүй явдлаар нас барсан хэмээн урьдчилсан байдлаар дүгнэсэн тухай мэдээлэл бий. Тиймээс талийгаач Л.Орхоны эгч Л.Онон “А.Төмөрийг дипломат дархан эрхээс нь татгалзуулж, эрүүгийн журмаар шалгуулах”-ыг шаардаж байгаа юм. </p>
<p>Тэгвэл дээрх хэрэг явдал болон Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа Элчин сайд А.Төмөрийн бүрэн эрхийн хугацаа дууссантай холбоотойгоор түүнийг эргүүлэн татахаар болсон байна. </p>
<blockquote class="wp-block-quote is-layout-flow wp-block-quote-is-layout-flow">
<p>Тодруулбал, Гадаад харилцааны яамнаас өнгөрсөн тавдугаар сард А.Төмөрийг эргүүлэн татах саналыг Ерөнхийлөгчид хүргүүлсэн байдаг. Улмаар уг саналыг Ерөнхийлөгч УИХ-тай зөвшилцөхөөр хүргүүлээд байгаа мэдээлэл байна.</p>
</blockquote>
<p>Талийгаач Л.Орхоны эгч Л.Онон Тайландын Бангкок хотод суугаа Элчин сайд Амарсанаагийн Төмөрийг түүний эхнэр сэжигтэй байдлаар нас барсан хэрэгт холбогдуулан нэн даруй, ил тод, шударга, мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас шаардаж, гарын үсэг цуглуулж эхэлжээ. </p>
- Шинэ
- Хандалттай
2025-06-12 02:01:01
Гарын үсэг цуглуулахаар хэн шалгах юм? Жаахан хуулийн мэдлэгтэй байх хэрэгтэй. Нөхрийг нь өмөөрч байгаа юм биш л дээ. Тухайн улсынх нь хуулийн байгууллага шалгаад нөхрийг холбогдолгүй гэсэн бол манай улсын хуулийн байгууллага шалгах ямар ч эрх байхгүй ш дээ. Эрүүгийн хуулийн зарчим нь тийм юм л даа. Харин тухайн улсынх нь хуулийн байгууллагад сэжигтэй зүйл байвал хүсэлт гаргаж шалгуулах нь зөв