Л.Гантөмөрийг АН-ын даргаас нь чөлөөлөх хөдөлгөөн тус нам дотор өрнөж байгаа бололтой. Тодруулбал, АН-ын Үндэсний бодлогын хорооны зарим гишүүд “ҮБХ-ны хурлаа ойрын хугацаанд зарлаж, АН-ын даргын асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэх”-ийг тус хорооны дарга О.Амгаланбаатараас шаардаж, шаардахыг бичгийг хүргүүлсэн байна. Иймд ойрын хугацаанд АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдаж, Л.Гантөмөрийг намын даргаас чөлөөлж, дараагийн даргаа тодруулах төлөвтэй байна.
Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны тэргүүлэгчдийн хурал өнгөрөгч тавдугаар сард болж, ҮБХ-ны даргаар УИХ-ын гишүүн О.Амгаланбаатарыг сонгосон байдаг. Иймд О.Амгаланбаатар нь АН-ын ҮБХ-ны хурлыг зарлах, даргалах эрхтэй субьект билээ. УИХ-ын гишүүн, ҮБХ-ны дарга О.Амгаланбаатар нь “Л.Гантөмөрийг АН-ын даргаас нь огцруулах гарын үсэг”-ийг 2024 оны 10 дугаар сараас эхлэн цуглуулж эхлээд байсан юм.