УИХ-ын ТББХ-ны хурал 12:00 цагт эхэлж, Г.Занданшатарыг Ерөнхий сайдад томилох асуудлыг хэлэлцэв. Түүнийг МАН-ын бага хурал Ерөнхий сайдаар томилуулахаар тогтож, саналаа 6-р сарын 10-нд Ерөнхийлөгчид хүргүүлсэн юм. Ерөнхийлөгч уг саналыг дэмжих эсэхээ 5 хоногийн дотор УИХ-аар хэлэлцүүлэх хуультай. Үүний дагуу өнөөдөр ЕТГ-ын дэд дарга А.Үйлстөгөлдөр УИХ-ын Төсвийн байнгын хороонд Г.Занданшатарыг танилцууллаа.
Үүний дараа тус хорооны гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, хариулт авсны дараа нэр дэвшигчид үг захиасаа хэллээ. Ингээд УИХ-ын ТББХ нэр дэвшигч Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилохыг 84% нь дэмжиж, УИХ-ын нэгдсэн чуулганд танилцуулахаар тогтлоо.