horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Н.Номтойбаяр: Хар муураар битгий ЗГ-аа бүрдүүлээрэй. Болж өгвөл цагаан муураар танхимаа бүрдүүлээрэй

post-img

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр өнөөдөр Н.Номтойбаяр гишүүн “Г.Занданшатар даргыг Ерөнхий сайдад нэр дэвшээд, заалнаас Г.Тэмүүлэн гишүүнийг нэр дэвшихэд би Цагаан ордонд орж дэмжиж чадахгүй ч гаднаас нь дотроо дэмжээд сууж байлаа. Үнэнээ л хэлье. Би Г.Занданшатар даргатай сарын өмнө нэг удаа таарч, гар барьж уулзсан. Улс төрийн хувьд хамтарч ЗГ байгуулах асуудал яригдаагүй. Би ямар ч даргын үүд сахиж яваагүй. Амьдралдаа тэгж үзээгүй.

Муур ямар ч өнгөтэй байх нь хамаагүй, хулгана л барьж чаддаг байх ёстой гэж та хэлж байна. Хар муураар битгий ЗГ-аа бүрдүүлээрэй. Болж өгвөл цагаан муураар танхимаа бүрдүүлээрэй. Хар муураар ЗГ бүрдүүлбэл юу болдгийг бүгд мэдэж байгаа ш дээ” гэж хэллээ.

0/1000