horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

“Beach Boys” хамтлагийн ахлагч, дуучин Брайн Уилсон 82 насандаа таалал төгслөө

post-img

Америкийн алдарт “Beach Boys” хамтлагийн ахлагч, дуучин, дуу зохиогч Брайн Уилсон 82 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн талаар түүний гэр бүл лхагва гарагт мэдэгдсэн байна. Далайн эрэг, наран шарлагын газар, серфинг зэрэг ихэвчлэн зугаатай зун цагийн тухай дуулдаг “Good Vibrations,” “California Girls”, “Surfin USA” зэрэг шилдэг хит уран бүтээлээрээ алдартай “Beach Boys” хамтлагийг Брайн Уилсон бусад гишүүний хамтаар 1960-аад оны эхээр байгуулсан түүхтэй.

Брайн Уилсон хамтлагаа хоёр дүү, нэг хамаатан, мөн багын найзтайгаа хамт байгуулжээ. Калифорни мужид байгуулагдсан тус хамтлаг уран бүтээлээ туурвиж эхэлсэн цагаасаа л нэрд гарч, олон үндэсний болон олон улсын хэмжээний хит дуунуудыг төрүүлсэн юм. Дэлхийн нөлөө бүхий шилдэг рок хамтлагуудын тоонд багтдаг “Beach Boys”-ын 30 гаруй сингл нь шилдэг дуунуудын жагсаалтад багтсанаас гадна цомгууд нь Дэлхийн хэмжээнд 100 сая гаруй хувь борлуулагджээ.

Тус хамтлагаас үлгэр жишээ авч байсан талаараа “The Who” хамтлагийн бөмбөрчин Кейт Мүүн, “Beatles” хамтлагийн Пол Маккартни, “The Go-Go’s”, “Animal Collective” хамтлаг, дуучин Линдси Букингэм, Жанелль Моне зэрэг олон уран бүтээлч “Beach Boys” хамтлагийг 1988 онд Рок-н-ролл хөгжмийн музейн Алдрын танхимд мөнхөлжээ.

0/1000