horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

58 мянган хүүхэд тэвчишгүй орчинд хөдөлмөр эрхэлж байна

post-img

Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр Монгол Улсад 150 мянга гаруй хүүхэд хөдөлмөр эрхэлж байна. Үүнээс 58 мянга орчим нь тэвчишгүй орчинд хөдөлмөр эрхэлж буй аж.

Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ) нийгмийн түншлэгч талуудтайгаа хамтран, жил бүрийн 6 дугаар сарын 12-ныг Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг Дэлхийн өдөр болгон тэмдэглэдэг. Энэ жил “Хүүхдийн хөдөлмөрийг устгахад ахиц гарсан ч ахиад урагшлахад хүчээ нэмье” уриаг эл өдрөөр дэвшүүлж байна.

ОУХБ-ын гишүүн улсуудыг Хөдөлмөрийн насны доод хязгаарын тухай ОУХБ-ын 138 дугаар конвенцод нэгдэж, Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай ОУХБ-ын 182 дугаар конвенцыг эрчимтэй хэрэгжүүлэхийг уриалж байна. Манай улс Хөдөлмөрийн тухай хуульдаа ОУХБ-ын уг конвенцын суурь ойлголтыг тусгаж, хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж. Өнөөдрийн байдлаар манай улсад хүүхдийн эрхийг хангуулах 38 улсын байцаагч ажиллаж байгаа бол ирэх жил уг орон тоог 92 болгохоор Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам төлөвлөжээ.

0/1000