Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатараас УИХ-ын гишүүд асуулт асуун, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Ө.Шижир:
-Та Ерөнхий сайдаар ажиллах хугацаандаа 1 ч хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчийг шүүх, цагдаад өгөхгүй байж чадах уу. Тийм амлалт өгч чадах уу?
Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар:
-Бид амлалт өгөөд байдаг биш, ажил хэрэгч ЗГ байхыг эрхэмлэнэ. Занданшатарыг хэн ч шүүмжилж болно. Занданшатарыг шүүмжлэх гэж байна гээд гэр бүлийг, бусад хүний эрхийг зөрчихийг хүлээн зөвшөөрөхгүй ээ. Төрийн нэр хүнд, ард түмний итгэлцлийг дааж ажиллах нь хамгийн чухал. Би түрүүн Ч.Лодойсамбуу гишүүний асуултад хариулахдаа хэлсэн. Хууль дээдэлж ажиллах нь чухал.