horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

Kendrick Lamar 2025 оны “BET Awards”-аас хамгийн олон шагнал хүртжээ

post-img

Реппер Kendrick Lamar энэ жилийн BET Awards шагнал гардуулах ёслолоос хамгийн олон шагнал хүртсэн уран бүтээлчээр тодорчээ. Соёл, урлагийн салбарт ажилладаг өнгөт арьстнуудад шагнал гардуулах томоохон ёслолд тооцогддог “BET Awards” энэ жил Лос Анжелес хотын Пийкок театрт зохион байгуулагдлаа. Энэ жилийн шагнал гардуулах ёслолыг Холливудын жүжигчин, комедиан Кевин Харт хөтөлсөн байна.

Орон нутгийн цагаар даваа гаргийн үдэш буюу Улаанбаатарын цагаар мягмар гаргийн үдэд зохиогдсон арга хэмжээний үеэр дуу хөгжим, спорт, телевиз, кино, энтертайнмент салбар дахь өнгөрсөн оны шилдгүүдийг тодруулж, шагнал гардуулсан. Нийт 10 төрөлд нэр дэвшсэн реппер Kendrick Lamar шилдэг цомог (GNX), шилдэг хамтрал (SZA-тай хамтарсан “Luther” дуу), шилдэг видеоклип (Not Like US), шилдэг видеоклип найруулагч, шилдэг эрэгтэй хип хоп уран бүтээлч гэсэн 5 төрөлд шагнал хүртсэн байна.

Ташрамд дуулгахад, өнгөрсөн жилийн шагнал гардуулах ёслолд ч мөн Kendrick Lamar 11 төрөлд нэр дэвшиж, 8 төрөлд шагнал хүртэн, тэргүүлж байсан юм.

Энэ жилийн шилдэг эмэгтэй хип хоп уран бүтээлчээр тодорсон реппер Doechii шагналаа гардан авах үеэрээ Лос Анжелес хотод Үндэсний гвард болон тэнгисийн цэргийг дайчлан илгээсэн Ерөнхийлөгч Д.Трампыг шүүмжилсэн үг хэлсэн байна. 2025 оны “BET Awards” шагнал гардуулах ёслолын дуу хөгжим, энтертайнмент, олон нийтийн салбар, нийгэмд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, дуучин Мэрайя Кери, реппер Snoop Dogg, дуучин Кирк Франклин, жүжигчин Жейми Фокс нарт “Ultimate Icon Award” хэмээх хүндэтгэлийн шагнал гардуулжээ.

Шагнал гардуулах ёслолын үеэр мөн R&B дуучин Ashanti, B2K хамтлаг, реппер Lil Kim, Jim Jones, TI, Bow Wow, Jermaine Dupri, дуучин Amerie, Keyshia Cole, Mya нар тайзны үзүүлбэр, тоглолтоороо үзэгчдэд бэлэг барьсан байна.

2025 оны “BET Awards” шагналтнуудыг танилцуулъя:

  • Шилдэг эмэгтэй R&B/поп уран бүтээлч – SZA
  • Шилдэг эрэгтэй R&B/поп уран бүтээлч – Chris Brown
  • Шилдэг хамтлаг – Future & Metro Boomin
  • Шилдэг хамтрал – Kendrick Lamar, SZA нарын “Luther” дуу
  • Шилдэг эрэгтэй хип хоп уран бүтээлч – Kendrick Lamar
  • Шилдэг эмэгтэй хип хоп уран бүтээлч – Doechii
  • Оны шилдэг видео клип – Kendrick Lamar “Not Like Us” дууны видеоклип
  • Оны шилдэг викео клип найруулагч – Dave Free, Kendrick Lamar нар
  • Шилдэг шинэ залуу уран бүтээлч – Leon Thomas
  • Оны шилдэг цомог – Kendrick Lamar “GNX” цомог
  • Шилдэг эмэгтэй жүжигчин – Cynthia Erivo
  • Шилдэг эрэгтэй жүжигчин – Denzel Washington
  • Шилдэг кино – Luther: Never Too Much
  • “Залуу одууд” шагнал – Blue Ivy Carter
  • Оны шилдэг эмэгтэй тамирчин – Angel Reese (сагсан бөмбөг)
  • Оны шилдэг эрэгтэй тамирчин – Jalen Hurts (америк хөл бөмбөг)
0/1000