Увс аймгийн засаг дарга С.Батжаргал 100 жилийн ойтойгоо холбогдуулан, “Улаангомын дулааны хоёрдугаар станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Анхбаяртай уулзаж, энэ зун Улаангомын иргэдийг хэрэглээний халуун усаар хангахаар тохиролцжээ. Үүний дагуу тус станц 5-р сарын 22-ноос 8-р сарын 15 хүртэл халуун усыг цагийн хязгаарлалттайгаар өгч байна.
Тус аймгийн 100 жилийн ойг 7-р сарын 29, 30-нд тэмдэглэнэ. Энэ үеэр буюу 7-р сарын 22-ноос 8-р сарын 7-ны хооронд хэрэглээний халуун усыг 14 хоногийн турш 24 цагаар өгөх аж. Зун ус халаах нь цахилгаан станцын хувьд үргүй зардал болдог. Тиймээс ус халаах, хэрэглэгчдэд нийлүүлэх зардалд дэмжлэг үзүүлэхээ тус аймгийн засаг дарга амлажээ. Мөн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг ус, дулааны төлбөрөө төлөх, өрөө барагдуулахыг “Улаангомын дулааны хоёрдугаар станц” ТӨХК уриаллаа.