horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Өмнөх Засгийн газраас хэдэн сайд улирч ажиллах вэ?

post-img

УИХ-ын чуулганаар Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийг өнөөдөртөө багтаан дуусгахыг чуулганы олонх дэмжсэнээр чуулган сунаж хуралдахаар болоод байгаа юм. Маргааш парламентаар шинэ Ерөнхий сайд Засгийн газрын бүтцээ буюу сайд нарын нэрсээ оруулж хэлэлцүүлнэ.

Одоогийн байдлаар шинэ Засгийн газарт ажиллах сайд нарын нэрс таамаг хэвээр байна. Тэгвэл Төрийн ордонд эрчтэй яригдаж байгаа таамгуудаас сонирхуулъя. Г.Занданшатарын Засгийн газарт өмнөх Засгийн газрын 4 сайд улирч ажиллах магадлал өндөр байгаа юм. Тодруулбал: Шадар сайд С.Амарсайхан, Сангийн сайд Б.Жавхлан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан нар улирч ажиллах магадлалтай хэмээн яригдаж байна.

Үүний шалтгааныг таамаглах гээд үзье. С.Амарсайхан сайдын хувьд УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн дэмжлэгтэй. Харин Б.Батцэцэг, Б.Жавхлан нарыг Ерөнхийлөгчийн талын хүмүүс гэдэг. Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар төрийг цомхон болгоно гэж амласан. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар шиг 23 сайдтай ажиллахгүй байх гэдэг хүлээлт үүсээд байна.

0/1000