horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

О.Номинчимэг: Машины болон замын татварыг бензин дээр нь нэмж авах арга байдаг

post-img

УИХ-ын гишүүн О.Номинчимэгээс дараах зүйлийг тодрууллаа.  

-Машины татвар, зам ашигласны төлбөрийг нийслэлийн ИТХ нэмсэн. УИХ ажлын хэсэг гаргаад, уг тогтоолыг хяналаа. Та энэ талаар юу хэлэх вэ?

-Яалт ч үгүй замын төлбөр маш бага байсан. Үүнийг ухаалгаар шийдэхийн тулд бензин дээр нь нэмж тооцдог арга олон улсад байдаг юм байна лээ. Бензин хэр их хэрэглэнэ, тэр чинээгээрээ зам ашиглаж байна гэсэн үг. Тэр хэрээр замын төлбөр нь ихэснэ. Үүнийг цаашид илүү ухаалгаар өөрчлөх боломж байгаа.

Би Тамхины хяналтын тухай хууль дээр ажиллаж байгаа, та нар мэднэ. Татвар бол яг иргэдийн халаас, түрийвчнээс авдаг юм. Мэдээж зөв зүйтэй юман дээр иргэд дэмждэг. Янжуур тамхины татвар маш бага. Бид нэмж чаддаггүй. Лообийнд нь ордог. Гэтэл тамхи татдаг хүн бүр “Нэмээд өгөөч ээ. Тамхинаас гарахад хөшүүрэг болох гээд байна” гэдэг.  

Гол нь бид иргэддээ энэ татварыг юунд зарцуулаад, ямар үр дүн гарахыг ойлгуулах ёстой. Тэрийгээ илүү нээлттэй хийх хэрэгтэй. Татварыг үе шаттай нэмбэл иргэдийн амьжиргаанд ирэх нөлөөг багасгана.

-14 мега төслийг шинэ ЗГ яаж эрэмбэлэх ёстой гэж та бодож байна вэ?

-Иргэдээс ирж байгаа 3 хүсэлт байгаа. Эдийн засгийн хувьд элбэг дэлбэг баймаар байна. Эрүүл, аюулгүй оричнд амьдармаар байна. Шударга зөв амьдармаар байна. Одоо шинэ ЗГ ямар нөхцөлд бүрэлдэх гэж байна гээд тоон үзүүлэлт харахаар төсвийн орлого 14.7%-иар багассан байна. АМНАТ, ААНОАТ-аас бүрддэг төсвийн орлого бас багассан байна. Түрүү жил төсвийн тэнцвэржүүлсэн орлого 1.2 их наяд байсан бол одоо хасах руугаа орчихсон байна. Эдийн засгийн макро түвшинд харвал хүндхэн байна.

Ийм нөхцөлд шинэ ЗГ яалт ч үгүй төслөө эрэмбэлээд, нэн шаардлагатайг нь хийгээд, бусдыг нь дараагийн шатанд болгож хойшлуулах хэрэгтэй. Инфляц 8.9%, өргөн хэрэглээний бараа 6% байна. Иргэдийн амьжиргаанд дөхөм болохуйц бодлого нэр тэргүүнд оруулж ирэх ёстой. Энэ бол татварын болон нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэл. НӨАТ-ын тогтолцоо, бухаан олголтыг сайжруулах тал дээр шинэ ЗГ илүү ажиллаасай.

-Та Г.Занданшатарыг Ерөнхий сайд болохыг дэмжиж байгаа юу?

-Г.Занданшатар даргыг дэмжиж байгаа.

0/1000