horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Х.Тэмүүжин: Хэн нэгний хүн Ерөнхий сайд болох ёсгүй

post-img

УИХ-ын чуулганаар Г.Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх асуудал хэлэлцэгдэж байна. Нэр дэвшигчээс нийтдээ 70 гаруй гишүүн асуулт асууж хариулт авч байгаагийн дотор УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн асуулт анхаарал татаж байгаа юм. Монгол улсын Ерөнхий сайд хэн нэгний төлөөний хүн мэт агуулга хэлэлцүүлгийн явцад өрнөж байгаа нь байж болохгүй гэдгийг Х.Тэмүүжин гишүүн анхаарууллаа. Тодруулбал:

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:

-Ерөнхий сайдад нэр дэвшигчээс асуухаар төлөвлөж байсан асуулт надад байсан. Гэхдээ хурлын процесстой холбоотой 2 үг хэлмээр санагдаж байна. Үндсэн хуульд төрийн эрх барих дээд байгууллага бол УИХ. Монгол улсын Ерөнхий сайдыг томилох чөлөөлөх бүрэн эрхийг хэнтэй ч хуваалцахгүйгээр шийддэг байгууллага нь энэ. УИХ-ын энэ процесс намын хурал шиг явж ерөөсөө болохгүй. Ерөнхий сайдад нэр дэвшигчтэй ярьж байгаа мөртөө УИХ-ыг удирдаж байгаа дарга нь ч тэр гишүүд ч тэр Зандан даргаа л гээд байх юм. Г.Занданшатар даргаа л гээд байх юм. Нам дотроо дарга нь байж болно. Энэ танхимд бол нэр дэвшигч. Сая 2 ч УИХ-ын гишүүний амнаас гарлаа. Ерөнхийлөгч ийм мундаг нэр дэвшигчийг тодруулж саналаа оруулж ирлээ гэж. Үндсэн хуулиар ийм зүйл байхгүй шүү. Үндсэн хуульд маш тодорхой заасан байгаа. Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх эрх бол олонх суудал авсан нам. Ерөнхийлөгч бол зөвхөн УИХ-д оруулж ирж байгаа. Гэтэл Ерөнхий сайдад нэр дэвшигчийг Ерөнхийлөгч оруулж ирж байгаа юм шиг яриад эхэлж байна. Би энэ үл ойлгогдох байдлыг хоржоонтой бөгөөд хорон үгээр давхар санаа илэрхийлж байгааг чинь андуу ойлгосон байж магадгүй. Нам дотор болсон үйл явцаа хараад дараагийн Ерөнхий сайдыг сонгуулийн үр дүнгээр биш Ерөнхийлөгч оруулж ирж байна гэдэг бухимдлаа УИХ-ын чуулган дээр дайж хэлсэн байж магадгүй.

Хэн нэгний хүн Ерөнхий сайд болох ёсгүй шүү. Монгол улсын Ерөнхий сайд хэн нэгний гар хөлийн үзүүрт зарагддаг, ордны хуйвалдаанаар орж ирж болохгүй гэдгийг хэлье.

Г.Занданшатар гэдэг хүн урдаа хийх ажлаас илүү ардаа үлдээсэн мөр ихтэй. Ямар бодлого баримталдаг уу? Ямар хандлага илэрхийлдэг вэ? Хувь хүнийхээ хувьд ямар зарчимтай улс төрч вэ? гэх мэтчилэн. Би 5 зүйл ярья гэж бодсон юм. Тухайлбал гадаадын хөрөнгө оруулагчдад, бизнесийн орчинд халтай бодлого цөөн хэдийг хэрэгжүүлсэн түүхтэй. УИХ-ын дарга байхдаа ЗГ-ын өмнүүр орж татвар нэмнэ, төр ашиг олдог байх ёстой, төсвийн байгууллагууд бизнес хийх ёстой гэх мэт мэдэгдэл хийж байсан. Одоо Ерөнхий сайд боллоо. Ийм бизнес эрхлэгчдэдээ халгаатай бодлогыг чинь бизнес эрхлэгчид одоо бол даахгүй шүү. Тиймээс энэ бодлогын алдаагаа ахиж битгий давтаарай гэж хэлж байгаа юм. 2-рт таны хандлага цэрэг армид дуртай. Зэвсэглэж бизнес эрхлэгчдийн уурхай руу дайрч очиж байсан. Бүгд найрамдах төрийн Ерөнхий сайд гэдэг бол иргэний, тэр дундаа иргэний дотроо иргэний байгууллын төлөө зүтгэдэг улс төрч байх учиртай. Та УИХ-ын танхимд ёсолж байсан. Тухайн үедээ би мөн шүүмжилж байсан. Бүгд найрамдах төрийн Ерөнхий сайд цэрэг армийн ааш аяг гаргаж болохгүй. Тэр дундаа зэвсэглэж бизнес эрхлэгчид рүү дайрч болохгүй. Тиймээс бүгд найрамдах төрийг баталгаажуулахын тулд шашны бөгөөд цэргийн үзэл суртлаас холуур явдаг Ерөнхий сайд байгаасай гэж хүсэж байна. 3-рт УИХ-ын дарга байхдаа Орос Монголын парламентын хамтарсан комисс хуралдуулж байсан. Парламент ийм системд орж ерөөсөө болохгүй. Одоо та Засгийн газрын тэргүүн боллоо. Монгол улсын Засгийн газар Тусгаар тогтносон улсын засгийн газар байх ёстой шүү. Хажуу хавирганы улсад наалдаж огт болохгүй. Төвийг сахисан үзэл баримтлалтай байх ёстой.

Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар:

-Мөргүй хүн гэж байдаггүй. Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр ажиллаж байсныг минь хөрөнгө оруулагчид нь өөрсдөө бол мэдээд байдаг юм. Дундуур нь улс төрчид орж ирээд хууль зөрчөөд, хууль шүүхийг авлигадаад Монгол төрийн дээр сандайлаад сууж байсан БНХАУ-ын 2 иргэний асуудал. Цагдаагийн байгууллага хүртэл хуваагдаад хахуульдаад авчихсан байсныг бид таслан зогсоох арга хэмжээ авч байсныг зэвсэг техник хэрэглэсэн мэт ярих нь утгагүй. Би харин цэргийн бэлтгэл хийх, буудлагын техник ажиллуулах, цэрэг дайнд бэлтгэх зэрэг ажиллагааг хувь хүнийхээ хувьд ч дипломат хүнийхээ хувьд ч эсэргүүцдэг. Харин би гадаад харилцааны сайдаар ажиллаж байхад гадаад бодлогын үзэл баримтлалд 3 дагч хөршийн бодлогыг бодитойгоор нэвтрүүлж, цаасан дээр ажил хэрэг болгож үзэл баримтлалыг нь УИХ-аар батлуулсан түүхтэй. 3 дагч хөршийн бодлогыг тодорхойлж, ардчилал, хүний эрх, зах зээлийн зарчимд нийцсэн, үнэт зүйлийн хөршүүдийг тодорхойлсон. Монгол улсын гадаад бодлогын үзэл баримтлалд 2 хөрштэйгөө тэнцвэртэйгээр харилцах явдал байдаг. Энэ бол Монгол улсын үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын үзэл баримтлалтай холбоотой асуудал. Би буу зурж байснаас биш буу зэвсэг агсаж буудлагын тэмцээн зохион байгуулж, буудлагын бэлтгэл хийж явсангүй. Үг үйлдэл хоёр зөрүүгүй байх ёстой. Тайлбар өөр байх ёстой гэж бодож байна гэв.

0/1000